Sunday, May 11, 2014

On 12:40 PM | By
On 12:39 PM | By
On 12:25 PM | By
Өргөст хэмхээ угаагаад сармисны хумснууд, ногоон гоньд (укроп), тонхууны навч урьдчилан хийсэн 3 литрийн шилэн саванд савлаад, буцламгай ус хийж таглан 30 минут байлгана. Үүний дараа усыг юүлж, оронд нь давсны халуун шөл болон 30 мл-ийн цуу нэмнэ. Шилэн савыг таглагчаар битүү таглаж, доош харуулан хөргөнө. Сэрүүвтэр 2-4°С температурт хадгална. Давсны шөл бэлтгэхэд 1 литр усанд 80 гр давс мөн ийм хэмжээний элсэн чихэр, үрлэн чинжүү, лаврын навч орно.
On 12:24 PM | By
Буцалсан усны ууранд ариутгасан гурван литрийн багтаамжтай шилэн саванд угааж цэвэрлээд хатаасан улаан лоолийг савлаж, буцламгай ус нэмээд, таглаж 15-20 минут байлгана. Бэлтгэсэн алимын шүүсийг буцалгаж, өөрийн сэтгэлд нийцүүлэн давсална.
    Усыг юүлж оронд нь буцламгай алимын шүүс хийгээд таглагчаар бин битүү таглана. Шилтэй лоолины тагийг доош харуулан тавьж тасалгааны температурт хөргөн, 2-5°С температуртай газар хадгална.
On 12:19 PM | By
Ногоон цайны гайхамшигт шинж чанарыг дорно дахинд эрт дээр үеэс үлэмж ихээр үнэлж ирсэн түүхтэй. Өнөө үед ч цайг дээдлэх энэхүү үзэл үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.  Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд хэдийнэ илрүүлсэн билээ. Тэгвэл ногоон цайны ид шид нь чухам юундаа байдгийг, яагаад хүмүүс зуун зууны туршид эрхэмлэн хэрэглэж ирснийг хамтдаа тодруулъя. 
Ногоон цайг шилдэг болгодог 20 чанар

 
1. Өдөрт  2-3 аяга ногоон цай уувал уг “эм” зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

 2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна.

3. Мөн энэ гайхамшигт цай хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм.

4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог.

5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг.

6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно.

7. Энэ цайнд агуулагддаг “Танин” хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.


8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.

9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ.

10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.


12. Стронц гэх хорт бодисыг хүний биеэс гадагшлуулах увидас ногоон цайнд байгааг эрдэмтэд нээж, цаашид ногоон цай нь цацрагт туяаны сөрөг үр дагаврыг арилгаж чадах эсэхийг судалж байна.


13. Ногоон цай бол шингэн алдалтыг зогсоох шилдэг эм төдийгүй шингэн алдалтыг нөхөхөд гол дэм үзүүлдэг.


14. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм.

 15. Энэ цай хүний цусан дахь холестерины хэмжээг багасгадаг.

16. Тамхичдад нэгэн таатай баримт дуулгахад, тамхинаас хүний биед үзүүлдэг хортой нөлөөг ногоон цай багасгадаг гэнэ.

17. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга.

18. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
19. Энэ цайг ууснаар бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна.

20. Ногоон цайны шаараар хийсэн бигнүүрийг нүдэн дээрээ тавибал нүдний ядаргаа богино хугацаанд тайлагддаг.


Хэрэв та ногоон цайны ид шидийг хүртмээр байвал яг одоо залхууралгүй босоод өөртөө нэг аяга ногоон цай аягалаарай.
On 12:17 PM | By
Заримдаа кофе шоп руу алхаж ороод цэсэн дээрх нүд эрээлжлэм олон кофены төрлүүдийг хараад толгой эргэх нь бий. Латте, Au lait хоёр юугаараа ялгаатай юм бэ? Каппучино Американо хоёр төстэй биш гэж үү? Бидний бэлтгэсэн мэдээллээс та кофены төрлүүдийн талаар мэдэж авах болно.

Aмерикано: Нэг шот эспрессон дээр ойролцоогоор 220 грамм халуун ус хийсэн кофе. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан.
Хар кофе:Буцалгасан сүүгүй кофе.
Cafe au Lait: Латтетай төстэй боловч нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг. Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир хүчлэг амт багатай.
Cafe Breva: 10-20 хувийн тослог бүхий сүүгээр найруулсан каппучино. Энэ нь кофенд илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амтыг оруулж өгдөг аж. Энэ кофег гэртээ найруулж үзэхээсээ өмнө өндөр тослогтой сүүг хөөсрүүлэхэд хэцүү байдаг гэдгийг санаарай.
Caffe Latte: Нэг шот эспрессон дээр хөөрүүлсэн, гэвч хөөсрүүлээгүй сүү хийсэн бол энэ нь латте. Сүү, кофены харьцаа нь 3:1 байх ёстой. Гэвч латте гэдэг нь Италиар сүү гэсэн утгатай болохыг Ром руу аяллаар явах гэж байгаа бол мэдэхэд илүүдэхгүй.
Cafe Macchiato: Хөөрүүлсэн сүүтэй нэг шот эспрессо. Харин кофе болон сүүний харьцаа нь 4:1 байдгаараа латтегаас ялгаатай.
Каппучино: Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе. Cinnamon stick-ээр “хачирлах” юм уу, дээр нь нунтаг шоколад цацаж олгодог. Кофены амт нь төдий чинээ сул байдаг учраас зөөлөн амтыг таашаадаг хүмүүст тохиромжтой.
Хуурай каппучино: Хөөрүүлсэн сүүгүй, мөн хөөсрүүлсэн сүүний орц багатай каппучино.
Espresso Con Panna: Дээр нь крем тавьж олгодог нэг шот эспрессо.
Frappe: Европ болон Латин Америкчуудын дуртай ундаа. Уг гарвал нь хүйтэн эспрессог ийн нэрийддэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж олгодог болсон. Ихэвчлэн өндөр шилэн аяганд хийдэг учир кофены милкшейк ч гэж ойлгож болох юм.
Мөстэй кофе: Мөс хийсэн жирийн кофе. Зарим кофе шопод сүү, элсэн чихэр хийж олгодог.
Найруулдаг кофе: Цаг хугацаатай уралдаж ажилладаг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон нунтаг найруулдаг кофе. Ийм кофе нь яарч байгаа үед тус болдог хэдий ч, кофены хорхойтнууд үүнийг “жинхэнэ ундаа” гэж үздэггүй. Чанар болон амтын хувьд шинээр найруулсан кофег хэзээ ч гүйцэхгүй нь үнэн юм.
Irish кофе: Irish вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофе юм. Алкогольны найрлагатай учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед томчуудыг дулаацуулах шилдэг ундаа юм.
Melya: 1 цайны халбага чихэргүй кокоа, зөгийн бал хийсэн кофе.
Mocha: Каппучино, эсвэл Латтен дээр шоколадны сиропоор амт оруулан олгодог түгээмэл нэр төрлийн ундаа юм. Илүү чихэрлэг, мөн кофены хүчлэг гашуун амт үгүй учраас моча нь каффейнд тэгтлээ ч хорхойсдоггүй хүмүүст тохирно.
Турк кофе: Үүнийг зарим газар Грек кофе ч хэмээн нэрийддэг. Нунтаг кофег устай холин сайн буцалгасны үр дүнд бий болдог өтгөвтөр, зуурмаг маягийн ундаа юм. Хүчтэй турк кофенд халбага хийхэд босоогоороо тогтдог.
Цагаан кофе: Хар кофен дээр сүү хийж олгогдоно.
On 12:15 PM | By
* 1 уут дрожж
* 1/2 стакан бүлээн ус
* 3 стакан гурил
* 1 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага сахар
* 1 стакан бүлээн ус



  1. 1/2 стакан бүлээн усандаа сахар дрожоо хийн хайлуулна. 10-15 дулаан газар тавин дрожийг идэвхжүүлнэ.
  2. Гурил давсаа шигшиж холино. Гурилан дээрээ дрожтой болон дрожжгүй усаа нэмж гурилаа зуурна. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцн дээр гарган 10-15 минут нухаж нийцүүлнэ.
  3. Томхон саванд тос түрхээд гурилаа хийгээд гал тогооний гялгар уут эсвэл таглаагаад таглан гурилаа дулаан газар тавиж 3 орчим цаг хөөлгөнө.
  4. Гурилаа хөөхөөр 10-12 тэнцүү хуваагаад нэг бүрийг багахан нухаж бөмбөлөг хэлбэрт оруулаад дахин 10 минут амраана. Зуухаа 260 градуст халаана. Тавцангаа зуухныхаа хамгийн доод эгнээнд байрлуулаад тавцангаа мөн халаана.
  5. Гурил бүрийг 6 мм зузаантай илдэж бэлтгэнэ. Илдэж бэлтгэсэн питануудаа халаасан тавцан дээрээ тавин хөөж болтол нь 2,2 минут нийт 4 минут шарна.
Зүүлт:

* Пита талхыг шавар зууханд хийж болгодог.
* Пита талхны ялгаа нь голдоо уут мэт хөндийтэй тул завсарт нь мах улаан лооль г.м хүссэн орцоо хийн сандвич бэлтгэж болдог.

Copyright © ТАНЫ ЗООГ | Powered by Blogger
Design by SimpleWpThemes | Blogger Theme by Lasantha - PremiumBloggerTemplates.com | NewBloggerThemes.com