Бүх охидод 2
-
Хөөрхөн бүсгүйд энэ дууг зориулъя
Хөгжилтэй дуулах уу? би гунигтай дуулах уу?
Үзэсгэлэнтэй бүсгүй минь чамайг магтъя
Үнэнийг дуулах уу? би сонинийг дуулах...
-
Хоол бол урлаг
Хоол хийнэ гэдэг тэр чигтээ урлаг юм.
-
Мөхөөлдөсний коктейль
Шинэ интоор жимсийг угааж яснаас нь салгаж аваад, элсэн чихэр нимбэгний шүүстэй хольж цахилгаан хутгагчаар зуурна.
-
Төрсөн өдрийн эзэн хэн байдаг вэ?
Тэр бол бялуу. Бялуугүйгээр төрсөн өдрийг төсөөлөх хэцүү байдгийг бүгд мэднэ тиймүү?
Sunday, May 11, 2014
On 12:40 PM | By Unknown
On 12:39 PM | By Unknown
On 12:25 PM | By Unknown
Өргөст хэмхээ угаагаад сармисны хумснууд, ногоон гоньд (укроп),
тонхууны навч урьдчилан хийсэн 3 литрийн шилэн саванд савлаад, буцламгай
ус хийж таглан 30 минут байлгана. Үүний дараа усыг юүлж, оронд нь
давсны халуун шөл болон 30 мл-ийн цуу нэмнэ. Шилэн савыг таглагчаар
битүү таглаж, доош харуулан хөргөнө. Сэрүүвтэр 2-4°С температурт
хадгална. Давсны шөл бэлтгэхэд 1 литр усанд 80 гр давс мөн ийм хэмжээний
элсэн чихэр, үрлэн чинжүү, лаврын навч орно.
On 12:24 PM | By Unknown
Буцалсан усны ууранд ариутгасан гурван литрийн багтаамжтай шилэн саванд
угааж цэвэрлээд хатаасан улаан лоолийг савлаж, буцламгай ус нэмээд,
таглаж 15-20 минут байлгана. Бэлтгэсэн алимын шүүсийг буцалгаж, өөрийн
сэтгэлд нийцүүлэн давсална.
Усыг юүлж оронд нь буцламгай алимын шүүс хийгээд таглагчаар бин битүү таглана. Шилтэй лоолины тагийг доош харуулан тавьж тасалгааны температурт хөргөн, 2-5°С температуртай газар хадгална.

On 12:19 PM | By Unknown
Ногоон цайны гайхамшигт шинж чанарыг дорно дахинд эрт дээр үеэс үлэмж
ихээр үнэлж ирсэн түүхтэй. Өнөө үед ч цайг дээдлэх энэхүү үзэл үнэ цэнээ
алдаагүй хэвээр байна. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн
биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг
эрдэмтэд хэдийнэ илрүүлсэн билээ. Тэгвэл ногоон цайны ид шид нь чухам
юундаа байдгийг, яагаад хүмүүс зуун зууны туршид эрхэмлэн хэрэглэж
ирснийг хамтдаа тодруулъя.
6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно.
7. Энэ цайнд агуулагддаг “Танин” хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.
8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.
9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ.
10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна.
11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.
12. Стронц гэх хорт бодисыг хүний биеэс гадагшлуулах увидас ногоон цайнд байгааг эрдэмтэд нээж, цаашид ногоон цай нь цацрагт туяаны сөрөг үр дагаврыг арилгаж чадах эсэхийг судалж байна.
13. Ногоон цай бол шингэн алдалтыг зогсоох шилдэг эм төдийгүй шингэн алдалтыг нөхөхөд гол дэм үзүүлдэг.
14. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм.
15. Энэ цай хүний цусан дахь холестерины хэмжээг багасгадаг.
16. Тамхичдад нэгэн таатай баримт дуулгахад, тамхинаас хүний биед үзүүлдэг хортой нөлөөг ногоон цай багасгадаг гэнэ.
17. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга.
18. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
19. Энэ цайг ууснаар бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна.
20. Ногоон цайны шаараар хийсэн бигнүүрийг нүдэн дээрээ тавибал нүдний ядаргаа богино хугацаанд тайлагддаг.
Хэрэв та ногоон цайны ид шидийг хүртмээр байвал яг одоо залхууралгүй босоод өөртөө нэг аяга ногоон цай аягалаарай.
Ногоон цайг шилдэг болгодог 20 чанар
1. Өдөрт 2-3 аяга ногоон цай уувал уг “эм” зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна.
3. Мөн энэ гайхамшигт цай хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм.
4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог.
5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг.

On 12:17 PM | By Unknown
Заримдаа кофе шоп руу алхаж ороод цэсэн дээрх нүд эрээлжлэм олон кофены
төрлүүдийг хараад толгой эргэх нь бий. Латте, Au lait хоёр юугаараа
ялгаатай юм бэ? Каппучино Американо хоёр төстэй биш гэж үү? Бидний
бэлтгэсэн мэдээллээс та кофены төрлүүдийн талаар мэдэж авах болно.
Aмерикано: Нэг шот эспрессон дээр ойролцоогоор 220 грамм халуун ус хийсэн кофе. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан.
Хар кофе:Буцалгасан сүүгүй кофе.
Cafe au Lait: Латтетай төстэй боловч нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг. Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир хүчлэг амт багатай.
Cafe Breva: 10-20 хувийн тослог бүхий сүүгээр найруулсан каппучино. Энэ нь кофенд илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амтыг оруулж өгдөг аж. Энэ кофег гэртээ найруулж үзэхээсээ өмнө өндөр тослогтой сүүг хөөсрүүлэхэд хэцүү байдаг гэдгийг санаарай.
Caffe Latte: Нэг шот эспрессон дээр хөөрүүлсэн, гэвч хөөсрүүлээгүй сүү хийсэн бол энэ нь латте. Сүү, кофены харьцаа нь 3:1 байх ёстой. Гэвч латте гэдэг нь Италиар сүү гэсэн утгатай болохыг Ром руу аяллаар явах гэж байгаа бол мэдэхэд илүүдэхгүй.
Cafe Macchiato: Хөөрүүлсэн сүүтэй нэг шот эспрессо. Харин кофе болон сүүний харьцаа нь 4:1 байдгаараа латтегаас ялгаатай.
Каппучино: Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе. Cinnamon stick-ээр “хачирлах” юм уу, дээр нь нунтаг шоколад цацаж олгодог. Кофены амт нь төдий чинээ сул байдаг учраас зөөлөн амтыг таашаадаг хүмүүст тохиромжтой.
Хуурай каппучино: Хөөрүүлсэн сүүгүй, мөн хөөсрүүлсэн сүүний орц багатай каппучино.
Espresso Con Panna: Дээр нь крем тавьж олгодог нэг шот эспрессо.
Frappe: Европ болон Латин Америкчуудын дуртай ундаа. Уг гарвал нь хүйтэн эспрессог ийн нэрийддэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж олгодог болсон. Ихэвчлэн өндөр шилэн аяганд хийдэг учир кофены милкшейк ч гэж ойлгож болох юм.
Мөстэй кофе: Мөс хийсэн жирийн кофе. Зарим кофе шопод сүү, элсэн чихэр хийж олгодог.
Найруулдаг кофе: Цаг хугацаатай уралдаж ажилладаг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон нунтаг найруулдаг кофе. Ийм кофе нь яарч байгаа үед тус болдог хэдий ч, кофены хорхойтнууд үүнийг “жинхэнэ ундаа” гэж үздэггүй. Чанар болон амтын хувьд шинээр найруулсан кофег хэзээ ч гүйцэхгүй нь үнэн юм.
Irish кофе: Irish вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофе юм. Алкогольны найрлагатай учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед томчуудыг дулаацуулах шилдэг ундаа юм.
Melya: 1 цайны халбага чихэргүй кокоа, зөгийн бал хийсэн кофе.
Mocha: Каппучино, эсвэл Латтен дээр шоколадны сиропоор амт оруулан олгодог түгээмэл нэр төрлийн ундаа юм. Илүү чихэрлэг, мөн кофены хүчлэг гашуун амт үгүй учраас моча нь каффейнд тэгтлээ ч хорхойсдоггүй хүмүүст тохирно.
Турк кофе: Үүнийг зарим газар Грек кофе ч хэмээн нэрийддэг. Нунтаг кофег устай холин сайн буцалгасны үр дүнд бий болдог өтгөвтөр, зуурмаг маягийн ундаа юм. Хүчтэй турк кофенд халбага хийхэд босоогоороо тогтдог.
Цагаан кофе: Хар кофен дээр сүү хийж олгогдоно.

On 12:15 PM | By Unknown
* 1 уут дрожж
* 1/2 стакан бүлээн ус * 3 стакан гурил * 1 1/4 амттаны халбага давс * 1 амттаны халбага сахар * 1 стакан бүлээн ус |
|
* Пита талхыг шавар зууханд хийж болгодог. * Пита талхны ялгаа нь голдоо уут мэт хөндийтэй тул завсарт нь мах улаан лооль г.м хүссэн орцоо хийн сандвич бэлтгэж болдог. |
On 12:13 PM | By Unknown
Та бүхэнд хамгийн барих дуртай талхаа хэрхэн хийдэг талаараа бяцхан зөвлөмж хүргэе.
Орцонд:
-1 ondog
-30gr maslo
-3 halbaga bor sahar
-Tal halbaga daws
-Tal ayaga svv
-1,5 ayga guril
-2 tsainii halbaga droj
-Maslo, saharnii holimogt: 30 gr sahar, 2 amnii tom halbaga bor sahar heregtei bolno.
Хийх дараалал:
1. Мaslo, sahar, davsaa hiij hutgana.
2. Daraa ni ondogoo hiij hutgana.
3. Deerees ni svvgee bas drojoo hiij hutgasanii daraa 5 minut bailgana. /suugee buleesgesen bh heregtei shu. Suugee het halaachihval droj uheh taltaig anhaaraarai.
4. Daraa n gurilaa hiigeed zuurahaar nyaltsgai zuurmag bolno. Tegeheer ni gyalgar uutaar taglaad 1 tsag orchim dulaan yumaar huchaad hoolgono.
5. Huurai guriltai ganpanzan deer gurilaa tavij bgad 8-10 min nuhahaar gart naaladahgvi sain ewlej ogno.
6. Tegeed 5-10 min amraana.
7. Guril amarch bh hoorond dahiad maslo saharnii zuurmag beldene. Uund 30 gr maslo 2 amnii tom halbaga bor sahar orno.
8. Gurilaa urt hondlon eldeed beldsen sahar maslonii zuurmagnii taliig n gurilan deeree jigd tvrheed huilaad 6-n tentsuu huvaagaad tosloj guril tsatsaj beldsen budaa agshaagchindaa hiine. Tegeed uldsen maslo sahriin holimogoo 6-n tentsuu huvaasan gurilniihaa deed hesegtee bagsaar turhej ogno. /Bagsaar shu. Halbagaar turhvel hooj bsan guril chin doosh honhoij shalchiihiig anhaaraarai.
/Yagaad huilj tavisan gurilan deeree sahar maslonii holimog turhej bgan be gehleer. Er n oven bolon duhovkand her ih chihertei zuurmag hiine todii chinee bolts n hurdan bdag. Harin talhniihaa deed tald ingej sahar maslonii holimog turhej ogooguigees deed taliig n borlohiig huleej talhaa het bolgoj hatuuruulah taltai. Za yag ene heseg bol herhen zoolon sesger talhtai bolohiin nuuts heseg n blaa. Kk
Tegeed budaa agshaagchniihaa tagiig n taglaj 20-30 minut hoolgono.
Анхаар хамгийн чухал хэсэг:
За тэгээд будаа агшаагчаа онгойлгоод харахаар талх чинь маш сайн хөөсөн байна. Энэ үед нь будаа агшаагчаа залгаад 20 минут талхаа жигнээрэй.
Ингэж жигнэж байх хоорондоо Halogen oven-оо халаана. Хүмүүс ихэнхдээ зуухаа халаахгүй зуурмагаа хийснээс юмнууд нь түүхийрлээ гэж гомдолдог. Тийм учраас бичил зуухаа дор хаяж эхлээд 5 минут хаалана. Халаах градус нь харин 180С байна шүү. Аа мөн Halogen oven-ныхоо жижиг сараалжин суурин төмрийг тавьж бэлдсэн байх хэрэгтэй.
Тэгээд л 15 минут будаа агшаагчинд жигнэгдсэн талхаа зузаан бээлийгээр жийрэглэж авч байгаад будаа агшаагчныхаа савтай нь хамт халсан Halogen oven-доо хийгээд 15 минут болгоно. Юуны төлөө шилэн зуух билээ талхны дээд хэсэг нь сайхан шаргалтаад хугацаа нь болоод ирэхээр талхаа гаргаж ирээд хөргөнө. Хүмүүс сайхан талх барьсандаа баярлаад хөрөөгүй байхад нь зүсчихдэг шүү. Тэгвэл талх түүхийрч шүдэнд наалдах аюултай. Тиймээс маш сайн хөрснийх нь дараа зүсээрэй.
Тодруулга: Яагаад заавал будаа агшаагчаар дамжиж Halogen oven-луу орж байгааг олон хүн гайхаж магад. Үүн дээр тайлбар хийхэд: Урьд нь би духовка, талх баригчинд талх барьж үзсэн. Талх баригч бол бүүр 3-н цаг барьдаг эд байна лээ. Хамаг тог цахилгаан биддээ. Кк. Харин Halogen зуухандаа шууд талхаа барьж үзсэн. Ер нь бол давгүй болдог боловч сэвсгэр, зузаан хөөдөггүйн байна лээ.
За та бүхэнд амжилт хүсье. Дээрх аргаар талх хийхэд үнэхээр урамтай шүү. Маш сайхан хөөж, сэвсгэр зөөлөн талх баригддаг. Талхаа баричихаад цоолтууртай хээ тавьж байгаад, гурил шигшигчинд сахарын пудрээ хийгээд цацчихвал амттай хэрнээ царайлаг талхтай болох нь тэр.
Halogen oven-той бүсгүйчүүд ихэнх нь маш удаан хэрэглээгүй. Хүн бэлэглэсэн хэр байдагийн бүү мэд. Яаж ашиглахыг нь мэдэхгүй болохоор шүүгээний мухарт л байдаг гэх мэт сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин урьдны талх хийх талаарх бяцхан зөвлөгөөг маань уншаад сайхан талх барьж сурсандаа талархаж нөгөө мухарт хэвтдэг шилэн бичил зуухаа дээш залах болсон тухайг нь сонсоод баяртай байсан шүү.
Эд мэдэхгүй хүн эдийн чанарыг гутаанаа гэж зүйр үг байдаг даа. Кк. Энэ зуух бол маш авсаархан хэрнээ үнэ хямд, цахилгаан зарцуулалт бага, цэвэрлэхэд хялбар. Хүний биед онцгой ач тустай нь ямар ч тосгүйгээр хоолыг хийж болдгоос нь харагддаг гээд магтаад байвал магтаад байхаар эд дээ. Би духовканд олон ч зүйл хийж үзсэн гэхдээ би шилэн бичил зуухандаа илүү юмаа хийх дуртай шүү. Тиймээс бүсгүйчүүд минь бичил зуухныхаа эд шидийг гаргаарай.
За бүгдэнд нь амжилт.

On 12:11 PM | By Unknown
Хоол хийх урлагийг жинхэнэ утгаар нь Монголчуудад мэдрүүлсэн гэгдээд
байгаа тогооч Г.Тэнгис өөрийн гэсэн нэвтрүүлэг бэлтгэн, томоохон
ресторанд урилгаар ажиллахын сацуу олны танил хүмүүс болон оддын
урилгаар тансаг зоог бэлтгэн чамгүй ашигтай ажилладаг. “Онгорхой
шүдээрээ имиж хийсэн” хэмээн найз нөхдийнхөө дунд наргиан болгож ярих
дуртай тогооч залуу маань эртнээс хүсч мөрөөдөж явсан ажил, амьдралынхаа
олон төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд багагүй саад бэрхшээлтэй тулгарсан
гэдэг.
Ямар сайндаа л, мэргэжлийнхээ тал дээр хэнээс ч илүү ур чадвартай
болохын тулд гадаадад хүртэл суралцсан мань эр Итали тогоочийг дагалдан
хоёр жил цалингүй ажилласандаа огт харамсаагүй гэж ярих вэ. Гэртээ
хариад элдэв амттан бүхий тансаг зоог гэхээсээ илүүтэй эхнэрийнхээ гарын
хоолыг идэх дуртай гэж өөрийгөө тодорхойлсон тогооч Г.Тэнгис “Хоол бол
зөвхөн ходоод дүүргэх төдий зүйл биш. Харин хамгийн чухал хэрэгцээтэй
зүйл төдийгүй хачин гоё урлаг” гэсэн афоризм маягийн үгээ байнга хэлдэг
юм билээ. Үүгээр ч зогсохгүй, сурч мэдэхийн төлөө одоо ч гэсэн зүтгэж
байгаа тул үеийн залуустаа хандаж “Мөнгө төгрөгнөөс илүү өөрийн толгойд
хийх зүйлийн төлөө санаа тавь” гэж хэлсэн нь бий.
Subscribe to:
Posts (Atom)