Sunday, May 11, 2014

On 12:11 PM | By
Хоол хийх урлагийг жинхэнэ утгаар нь Монголчуудад мэдрүүлсэн гэгдээд байгаа тогооч Г.Тэнгис өөрийн гэсэн нэвтрүүлэг бэлтгэн, томоохон ресторанд урилгаар ажиллахын сацуу олны танил хүмүүс болон оддын урилгаар тансаг зоог бэлтгэн чамгүй ашигтай ажилладаг. “Онгорхой шүдээрээ имиж хийсэн” хэмээн найз нөхдийнхөө дунд наргиан болгож ярих дуртай тогооч залуу маань эртнээс хүсч мөрөөдөж явсан ажил, амьдралынхаа олон төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд багагүй саад бэрхшээлтэй тулгарсан гэдэг.
Ямар сайндаа л, мэргэжлийнхээ тал дээр хэнээс ч илүү ур чадвартай болохын тулд гадаадад хүртэл суралцсан мань эр Итали тогоочийг дагалдан хоёр жил цалингүй ажилласандаа огт харамсаагүй гэж ярих вэ. Гэртээ хариад элдэв амттан бүхий тансаг зоог гэхээсээ илүүтэй эхнэрийнхээ гарын хоолыг идэх дуртай гэж өөрийгөө тодорхойлсон тогооч Г.Тэнгис “Хоол бол зөвхөн ходоод дүүргэх төдий зүйл биш. Харин хамгийн чухал хэрэгцээтэй зүйл төдийгүй хачин гоё урлаг” гэсэн афоризм маягийн үгээ байнга хэлдэг юм билээ. Үүгээр ч зогсохгүй, сурч мэдэхийн төлөө одоо ч гэсэн зүтгэж байгаа тул үеийн залуустаа хандаж “Мөнгө төгрөгнөөс илүү өөрийн толгойд хийх зүйлийн төлөө санаа тавь” гэж хэлсэн нь бий.

0 comments:

Post a Comment

Copyright © ТАНЫ ЗООГ | Powered by Blogger
Design by SimpleWpThemes | Blogger Theme by Lasantha - PremiumBloggerTemplates.com | NewBloggerThemes.com